Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас олон хүүхэдтэй айлд тусламж үзүүллээ

2018-06-19

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Даланзадгад сумын хэмжээнд 0-16 насны хамгийн олон хүүхэдтэй өрх болох Өвгөөгийн Тунгалагийн  9 ам бүлийн амьдрах орчныг сайжруулж, эрүүл аюулгүй орчинд амар тайван ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн, хүүхдүүдийн хичээл сургуульдаа амжилттай суралцах боломжийг олгох зорилгоор 536 м2 өмчлөлийн газар, 101 метр хашаа, гүйдэг хаалга, бие засах 00, шүршүүр, угаалгын машин болон өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулж цэвэр усны шугамд холбон, 4х8 метрийн хэмжээтэй хүлэмжийг бэлэглэлийн гэрээгээр үнэ төлбөргүйгээр гардуулж өглөө.

Тус ажлыг хийж гүйцэтгэхэд хамтран ажиллаж, тусалж дэмжсэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч А.Түвшинбаяр, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч В.Энхсолонго, Ч.Цоодол, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хилийн 0131 дүгээр анги, “Гүний ус” ХХК, “Түшмэл” ХХК-ийн Ноён богд дэлгүүрийн хамт олонд баярлаж талархаснаа илэрхийлье.

Иргэн Ө.Тунгалагийнхаа гэр бүлийн цаашдынх нь амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэж, хүүхдүүд нь хүмүүжилтэй, ухаалаг, боловсролтой иргэн болон төлөвшиж, улс орон, эцэг эх, ах дүүсийнхээ бахархал нь болон аз жаргалаар дүүрэн, элбэг хангалуун амьдрахыг хүсэн ерөөе.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%