Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Увс аймгийн Бөхмөрөн сум “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ”-ын шагнал гардуулах арга хэмжээ боллоо

2018-06-12

         Монгол улсын Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний / загвар /сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсон. Тогтоолын дагуу Ховд аймгийн Булган, Увс аймгийн Бөхмөрөн, Завхан аймгийн Тосонцэнгэл, Говь-алтай аймгийн Төгрөг , Баян-Өлгий аймгийн Толбо сумд Баруун бүсээс “Улсын тэргүүний сум”-д өрсөлдсөнөөс Засгийн газраас баталсан болзлыг бүрэн биелүүлсэн амжилтаар Увс аймгийн Бөхмөрөн сум “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ”-аар шалгарлаа.
         Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гарын үсэг, тамга тэмдэг бүхий гэрчилгээ, 100 сая төгрөг, дурсгалын тугийг 2018.06.11-ний өдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар гардуулан ажилсаг, хөдөлмөрч Бөхмөрөнчүүдэд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. Шагнал гардуулах арга хэмжээнд хөрш дэргэлдээх Ховд аймгийн Засаг дарга, Улсын Тэргүүний сум шалгаруулах Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог хүрэлцэн ирж, мэндчилгээ дэвшүүлж өргөмжлөл гардуулан баяр хүргэлээ.
       Зэргэлдээ Ховд, Баян-Өлгий аймаг, Увс аймгийн Ховд сум, Хотгор, Шанагын уурхайн удирдлагууд, нутгийн зон олон хүрэлцэн ирж хүндэтгэлийн арга хэмжээнд өргөнөөр оролцлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%