Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО

2018-06-12

          Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан төрийн захиргааны анхан шатны гол чухал нэгж болох баг, хорооны Засаг дарга нар болон дүүргийн хорооны хэсгийн ахлагч нарт зориулсан үндэсний хэмжээний сургалтыг энэ онд зохион байгуулж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Увс аймгийн 19 сумын 93 багийн Засаг дарга болон сумдын ГБХЗХА хариуцсан мэргэжилтнүүдийг хамруулсан “ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД БАГ ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧИЙН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” сэдэвт сургалтыг аймгийн ИТХ, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах салбар зөвлөл, аймгийн ГБХЗХГ хамтран 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаангом хотноо зохион байгуулж байна.
         Уг сургалтын зорилго нь Гэр бүл, Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн судалгааг нас хүйс, газар зүйн байршил, нийгэм эдийн засгийн байдал зэрэг үзүүлэлтээр гаргахад багийн Засаг дарга, холбогдох ажилтнуудыг арга зүйгээр хангах, чадавхижуулахад оршиж байгаа юм.
        Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Дашзэвэг, АЗДТГ-ын НБХ-ын дарга С.Амраа нар оролцож сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
       Сургалтын чиглүүлэгч багшаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-ын Хууль эрхзүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар, ерөнхий зохион байгуулагчаар Увс аймгийн ГБХЗХГ ажиллаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%