2018 оны 06-р сарын 07-08-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн дүрслэх урлагийн оны шилдэг бүтээл шалгаруулах "Хөвсгөлийн цуурай 2018" үзэсгэлэн болж өнгөрлөө.
Үзэсгэлэнгийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар үзэж сонирхсон бөгөөд тэрээр хэлэхдээ "Хөвсгөл аймаг өөрөө аялал жуулчлалын тулгуур төв гэсэн тодотголтой аймаг тийм учраас нутгийн зураач урчуудаа дэмжиж ажиллах тал дээр анхаарах болно" гэлээ. Мөн хийсэн бүтээлүүдийг гадна дотны жуулчдад үзүүлж харуулах, сурталчилах зарж борлуулах цэг үзэсгэлэнгийн танхим тохижуулах тал дээр холбогдох шатны хүмүүс анхаарч ажиллах, жуулчдын төвлөрөл бүхий газар Хатгал тосгонд борлуулах цэг байгуулах боломжит байр судлах зэрэг асуудлуудыг холбогдох байгууллагуудын дарга удирдлагуудад хэлж байлаа.