Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг баруун бүсийн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультан ажилтнуудын уулзалт, спортын тэмцээнд Завхан аймгийн ИТХ-ын дарга Балхярваа даргын урилгаар Хөвсгөл аймаг анх удаагаа оролцлоо. Уулзалт зөвлөгөөн 2018 оны 06 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай суманд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагааны зорилго Нутгийн өөрөө удирдах байгууллагын бүтэц зохион байгуулалт, гаргаж буй бодлого, тогтоол шийдвэр, анхан болон дунд шатны хурлын байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, иргэдийн оролцоо, өргөдөл хүсэлтийг шийдвэрлэж буй байдлын талаар туршлага солилцох, харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж буй юм.
Тус арга хэмжээнд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн ИТХурлын сонгуультан ажилтнууд оролцлоо. Аймгуудын ИТХуралаас “Үйлдвэрлэл, үйлчилгээний талаар гаргаж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр илтгэл мэдээлэл хийж, “Шинэ Ази” группийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Л.Төрбаяр “Хөгжлийн загвар-Шинэ бүс” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Спортын нөхөрсөг тэмцээн Сагсан бөмбөг, Гар бөмбөг, Теннис, Шатар, Дартс, Буудлага, Олс таталт гэсэн 7-н төрлөөр явагдсан бөгөөд удирдамжийн дагуу Дартсны төрөлд аймгуудын ИТХ-ын дарга нар, Сагсан бөмбөгийн төрөлд ажлын албаны ажилтнууд оролцоход нээлттэй, бусад төрөлд аймгийн ИТХ-ын Төлөөлөгч нарыг оролцууллаа.
Дартс: Аймгийн ИТХ-ын дарга нарын дунд болж,
1-р байр Т.Ганзориг /Говь-Алтай/
2-р байр Э.Насанбат /Увс/
3-р байр Г.Пүрэвганди /Ховд/
Теннис /эрэгтэй/: 1-р байр Б.Эрдэнэбаатар /Завхан/
2-р байр Х.Болдбаатар /Ховд/
3-р байр Д.Доржготов /Увс/
Теннис /эмэгтэй/: 1-р байр Г.Цогзолмаа /Завхан/
2-р байр Я.Цэрэндулам /Увс/
3-р байр Ж.Ариунаа /Хөвсгөл/
Шатар /эрэгтэй/: 1-р байр н.Гажейв /Баян-Өлгий/
2-р байр Ш.Насан /Говь-Алтай/
3-р байр н.Цэндхорол /Ховд/
Шатар /эмэгтэй/: 1-р байр Д.Одгэрэл /Завхан/
2-р байр К.Эркегүл /Баян-Өлгий/
3-р байр Л.Цэнд-Аюуш /Ховд/
Буудлага /эрэгтэй/: 1-р байр Г.Бадамхатан /Завхан/
2-р байр Г.Болдбаатар /Говь-Алтай/
3-р байр н.Зоригт /Хөвсгөл/
Буудлага /эмэгтэй/: 1-р байр М.Амгалан /Говь-Алтай/
2-р байр Ж.Ариунаа /Хөвсгөл/
3-р байр К.Эркегүл /Баян-Өлгий/
Сагсан бөмбөг: 1-р байр Завхан аймгийн ИТХ
2-р байр Говь-Алтай аймгийн ИТХ
3-р байр Хөвсгөл аймгийн ИТХ
Гар бөмбөг: 1-р байр Хөвсгөл аймгийн ИТХ
2-р байр Завхан аймгийн ИТХ
3-р байр Говь-Алтай аймгийн ИТХ
Олс таталт: 1-р байр Хөвсгөл аймгийн ИТХ
2-р байр Увс аймгийн ИТХ
3-р байр Баян-Өлгийн аймгийн ИТХ тус тус шалгарч багийн дүнгээр Тэргүүн байрт Завхан аймаг, Дэд байрт Говь-Алтай, Хөвсгөл аймаг шалгарлаа.