
Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, нийгмийн хөгжлийн хорооны дарга Г.Бадамгарав, ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, хорооны гишүүн С.Мөнгөнсар, Д.Нэмэхбат, Ж.Алтантуул, О.Есөнтөмөр, Б.Насанбат, ИТХ-ын Төлөөлөгч, Эрх зүй, нутгийн удирдлагын хорооны дарга Д.Ядамжав, Эдийн засаг, төсвийн хорооны дарга Н.Оюунцэцэг, Ёс зүй өргөдлийн хорооны дарга Л.Ариунтуяа болон дүүргийн холбогдох хэлтэс албаны төлөөлөл оролцов.
Өдөрлөгийг ИТХ-ын Төлөөлөгч, дүүргийн засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол нээж, МУБИС-ийн Нийгмийн ажилтны тэнхимийн эрхлэгч Т.Цэндсүрэн Нийгмийн хамгааллын салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагаа сэдвээр лекц уншиж, санал солилцсон юм. Өдөрлөгөөр сургуулийн нийгмийн ажилтан, Цэцэрлэгийн арга зүйч, ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан, Хамтарсан баг, Хороо хариуцсан халамжийн мэргэжилтнүүд тус бүр өөрсдийн сайн туршлагаа танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.