Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДАРХАНЧУУД БИЕ БИЕДЭЭ ТУСАЛЖ БАЙНА

2018-06-08

Хэлж ирдэггүй хийсэж ирдэг өвчинд нэрвэгдэж гэр бүлийнхээ төлөө хорт хавдартайгаа тэмцэж яваа сувилагч бүсгүй Ж.Уранчимэгт Дархан сумын 11 дүгээр багийн иргэн М.Төмөртогоо гэр бүлийн хамт сайхан сэтгэлийн бэлэг болгон Хүслийн хотхонд 2 өрөө байр бэлэглэлээ. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн сувилагчаар ажиллаж байсан Ж.Уранчимэг нь цусны цочмог явцтай үүдэл эсийн хорт хавдартай гэж оношлогдсон цагаас эхлэн ажлын хамт олон, аймаг орон нутгийн удирдлагууд өөрсдийн нөөц боломжоороо сэтгэлийн дэм, мөнгөн тусламжийг хандивласан. Мөн тэрбээр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд мэргэжил нэгт нөхөдтэйгөө хамт суулт зарлан элэг нэгт Монголчууддаа өөрийн өвчний түүхийг анх хүргэсэн билээ. Гурван охиныхоо төлөө амьдралын хором мөч бүртэй тэмцэж яваа сувилагч бүсгүй сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн цензургүй яриа нэвтрүүлэгт оролцож улмаар сайхан сэтгэлтэй иргэдийнхээ дэмжлэгээр хандивын тоглолтыг хийн Энэтхэг улсад эмчлүүлэх эмчилгээнийхээ зардлыг бүрдүүлсэн байна. Өгөөмөр сайхан сэтгэлтэй монголчуудын маань сэтгэлийн илгээмж үргэлжлэн /2018.06.05/ сувилагч эмэгтэй өөрийн гэсэн байртай боллоо. Сайхан сэтгэлтэй Монголчуудынхаа сэтгэл, итгэл, хайр бүхнийг өвөртлөн Энэтхэг улсад очоод эмчилгээгээ амжилттай сайн хийлгээд эх орон, энхрий үрсдээ хурдан ирээрэй.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%