Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.БУЯНДҮҮРЭН, Х.БАТЖАРГАЛ НАР “БИД ШИНЭ ХОРООЛЛЫНХОН-2018” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2018-05-31

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батжаргал, Б.Буяндүүрэн нарын санаачлагаар /2018.05.30/ “БИД ШИНЭ ХОРООЛЛЫНХОН- 2018” өдөрлөг зохион байгуулагдлаа. 
Уг өдөрлөгт УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн ажлын алба, ЭМГ, ХХҮГ, ГБЗХГ, НДХ, Захирагчийн алба, Дархан-Ус суваг ХК, СӨХ-д, 15 дугаар цэцэрлэг, 9 дугаар сургууль, 11,12 дугаар багийн ИНХ, багийн захиргаа, Мэдс Тоб ӨЭМТ зэрэг байгууллагууд хамтран оролцсон бөгөөд “Тамхитай тэмцэх өдөр”,  Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. 
Энэхүү өдөрлөгийн үеэр хүүхэд- өсвөр үеийн эмч, хүүхдийн шүдний явуулын амбулатори, уушги болон бусад нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг зөвлөгөө хийгдсэн нь Дархан сумын 11, 12 дугаар багийн иргэдийн талархлыг хүлээж байлаа. 
Мөн үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Х.Батжаргал, Б.Буяндүүрэн нар багийнхаа иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг биечлэн сонсож, хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулан тайлагнасан бөгөөд цаашид тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай санал солилцсон юм.
Иргэд уг өдөрлөгийн үеэр төрийн бүх үйлчилгээг нэг дороос авч чадсандаа сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байлаа. Мөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид азын сугалаа тохируулж, зайрмагны баяр, 15 дугаар цэцэрлэг, 9 дүгээр сургуулийн бяцхан сурагчдын урлагийн үзүүлбэр зэрэг  арга хэмжээнүүд болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%