Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг боллоо

2018-05-31

       Увс аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн ИТХ, аймгийн ГХУСАЗСЗ, АЗДТГ-ын ХЭЗХ болон бусад хууль хяналтын байгууллагууд хамтран 05 сарын 30-ны өдөр Сагил сумын малчин иргэд, хөдөлмөрчдөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэр дундаа мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
      Сургалт хэлэлцүүлгийг эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн шинэчилсэн найруулга, зөрчлийн тухай хууль, мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль, малын хулгай гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт зэрэг сэдвүүдээр явуулж иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж тэдний санал хүсэлтийг сонсож ажиллалаа.
         Тус ажлын хэсэг 06-р сарын 07-ны өдөр Бөхмөрөн суманд ажиллана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%