Хоймор нутаг Хөвсгөл аймгийнхаа гэрэлт ирээдүй, аав ээжийн амин эрдэнэ болсон мянга мянган хүүхэд багачууддаа эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье.
Хүн болох багаасаа хүлэг болох унагаасаа гэдэг билээ. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе.
Миний бие болон Хөвсгөл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал түүний тэргүүлэгчид хүүхдэд ээлтэй аймаг болох, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг сурч боловсрох таатай нөхцөлөөр хангахад бүх талаар анхааран хичээн ажиллах болно.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Л. ТӨМӨРБААТАР
2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр