Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн болов

2018-05-31

Дархан-Уул аймгийн удирдах ажилтны зөвлөгөөн /2018.05.30/ боллоо. Зөвлөгөөнөөр “Дархан Авто замын засвар арчлалт” ТӨХК 2017 оны үйл ажиллагааны товч тайлан, Худалдан авах ажиллагааны мэдээлэл, Хаврын тариалалт, Эрүүл мэндийн даатгалын хууль, тогтоомжийн хэрэгжилт, “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил, аймгийн “Хуримтлалын бүлгүүдийн холбоо”-ны үйл ажиллагааны танилцуулга мэдээллийг хийсэн юм. Үүний дараагаар аймгийн Засаг дарга С.Насанбат дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Төрийн байгууллагууд бүтээн байгуулалт хийх нэрийдлээр газар авч үүндээ ямар ч ажил хийхгүй байгаа учраас газрыг буцаан авах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр аймаг орон нутгийн зүгээс олон ажлыг хийж байна. Тиймээс бүхий л шатны төрийн байгууллагууд хамтран ажиллах, элсэлтийн ерөнхий шалгалт эхлэх дөхөж байна. Иймд боловсролын байгууллагууд үүндээ анхаарч өмнөө тавьсан зорилтоо заавал биелүүлэх, архины тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг нийт ил тод шуурхай хүргэх, Мэргэжлийн хяналтын газраас Эмийн сангуудад үзлэг шалгалт хийн хяналт тавих, Хүүхдийн баярын арга хэмжээндээ бүгд идэвхтэй оролцож хамтын уялдаа холбоогоо сайжруулах, удирдлагууд амралтаа эртнээс төлөвлөх, тендерийн ажлыг түргэвчлэх, шилэн дансаа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй зөвлөж бас үүрэг болголоо.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%