Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БУРХАН БАГШИЙН СЭРЭГ ДҮРИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖЭЭ

2018-05-31

Дархан-Уул аймгийн 8 бахархлын нэг болох Бурхан багшийн Сэрэг дүрийг сэргээн засварлах ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран зохион явуулж дууссан байна. Төрөлх хотдоо будда бурхан багш залах гэсэн Дорж багшийн санаачилгаар хуучин шинэ дарханы төвд орших давхар өндөрлөгт хойд зүгийн бурхан багшийн сэргэг дүрийг уран барималч Дамдинпүрэв тэргүүтэй барималчид 2 сар гаруй хугацаанд урлан 2008 оны 10 дугаар 12- нд нээлтээ хийж байжээ. Бурхан багшийг баруун гараа өвдөг дээрээ тавьж зүүн гараа бадар аяга барьсан бурхны тайван амгалан дүрийг 1 м өндөр цагаан гантиг суурин дээр цагаан лянхуа цэцгэн дэнд урд зүгийг тольдон суугаа байдлаар бүтээжээ. Дарханчуудын хандив болох 650 гаруй сая төгрөгөөр хийгдсэн энэхүү бүтээн байгуулалтыг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хамтын хүчээр сэргээн засварлахаар болжээ. Урд зүгийг тольдон суугаа бурхан багшийн дүрийг сэргээн засварлах ажилд С.Батсүх захиралтай “Бугант нандин” ХХК, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн “Хатан ухаан шүтэхүй” ТББ, Хараагийн дарь эх ламын Гэцогдаржаалин хийд, 4 дүгээр сургуулийн 88 оны төгсөлт, “Мошпа” ТББ, НААҮГ, “Талс өргөө” ХХК, ОБГ, “ДДС” ТӨХК гэсэн 9-н байгууллага , иргэд хамтран ажилласан бөгөөд нийт 21 хоногийн хугацаанд 4,5 сая төгрөгөөр засварлажээ.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%