Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Хэлмэгдэгсдэд зориулж суварга босгоно.

2014-09-03

Тэртээх 1930-д онд явагдсан хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр одоо ч олон хүний сэтгэлд хар толбо үлдээсэн хэвээр байдаг. Хөвсгөл аймгийн хувьд нийт 5000 гаруй хүн хэлмэгдсэн байдгаас тэдний 60 гаруй хувь нь лам нар байсан байна. Аймгийн цагаатгалын комисс нийт хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх, мөнхжүүлэх үүднээс суварга босгох ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд 09 сарын 10 нд уг суваргыг аравнайлах, 09 сарын 20 нд суваргыг бүтээж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дээрхи суварга босгох ажилд Улсын цагаатгалын комисс, аймгийн Гандандаржаалин хийд хамтран оролцож байна. Энэхүү суваргын шавыг тавих ёслолд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга, аймгийн цагаатгалын комиссын дарга С.Цогтоо болон Гандандаржаалий хийдийн лам хуваргууд оролцлоо.  Дашрамд дуулгахад уг суваргыг бүтээх ажилд хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхдүүд болон хандив өргөх хүсэлтэй хэн бүхэн хандив өргөж хамтран ажиллаж болох юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%