УИХ-ын гишүүн,
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн ивээл дор зохион байгуулсан “Эрүүл
мэнд хамтын оролцоо” гурван үеийн уулзалт боллоо. Уулзалтанд Эрүүл
мэндийн салбарын үе үеийн түүхийг бүтээлцэж яваа сум, аймгийн ЭМТөв,
үүдэн эмнэлгүүдийн эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн, ажилтнуудын
төлөөлөлүүд оролцлоо.
Манай аймгийн эрүүл мэндийн салбарт 1400 орчим хүн ажиллаж, 60 хувийг нь залуучууд эзэлж байна. Энд ажиллагсдын 10 хувь нь өөрийн гэсэн орон байргүй, айлын хашаа, байшин түрээслэн амьдарч байгаа судалгаа бий аж.
ЭМБайгууллага, эмч, сувилагч, эмнэлгүүдэд Оношлогоо шинжилгээний аппарат, тоног төхөөрөмж ихээр суурилагдаж, түүн дээр ажиллах, эмч мэргэжилтэн болон инженер техникийн ажилчдын бүтэц орон тоо нэмэгдээгүй. Тиймээс стандарт орон тоогоор ажиллуулж, эмч мэргэжилтний ажлын ачаалал бууруулж, ажлын байранд суралцах судалгаа шинжилгээ хийх, хөгжих боломжоор хангагдах, эмнэлгүүдийн барилгын зарим нь мөөгөнцөртсөн, хуучин барилгуудын дээврээс дусаал гоождог, урсгал засварыг хийдэг боловч засвар авахдаа муу байдаг байна. Сантехникийн шугам муудсан өрөө, тасалгаа хүрэлцээгүй зэрэг нийтлэг асуудлууд тулгамдаж байна гэлээ.
"Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын нийгмийн асуудал болоод, 2019 оны Улсын төсөвт эмч, сувилагчдын хөдөлмөрийн үнэлэмжид тулгуурлан цалин хөлсийг нэмэгдүүлэх тал дээр анхаарна. Эрүүл мэндийн байгууллагад ажиллагсдын зарим нь бага цалинтай явсаар бага тэтгэвэр тогтоолгодог. Энэ нь залуу насандаа, тэтгэвэрт гарсан хойноо ч хөдөлмөрөө үнэлүүлж чадахгүй байна. Тиймээс залууд нь өндөр цалин өгч чадахгүй байгаа ч ирээдүйд гарах тэтгэврийг нь дундаас дээш тогтоодог болгоё. Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын 3 гишүүн сонгогдсон тойргийнхоо эрүүл мэндийн салбарын унааны асуудал бусад шаардлагатай зүйлсийг шат дараатай хэрэгжүүлж байгаа" гэж УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан онцоллоо.

Эх сурвалж "Эрх чөлөө" сонин пэйж хуудас