Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН АХМАДЫН ХОРООНЫ АХМАД НАСТНЫ ЧУУЛГАН БОЛЛОО.

2018-05-15

    2018 оныг Хөвсгөл аймаг "Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих жил" болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд 5 дугаар сарын 11-15-ны хооронд Ахмадын байгууллагын 30 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэж байна. Энэ хүрээнд "Аймгийн ахмад настны чуулган"-ыг 2018-05-14-ний өдөр зохион байгууллаа. Чуулганд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан оролцлоо. Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг чуулганы индэр дээрээс ИТХ-ын дарга Л.Төмөрбаатарын мэндчилгээг уламжилан баяр хүргэлээ. Чуулганы үйл ажиллагаанд 10 гаруй мянган ахмадаа төлөөлж 23 сум 1 тосгоноос 300 гаруй ахмад хүрэлцэн ирж оролцсон. Ахмадууд маань урлаг спортоор өрсөлдөж, хийсэн бүтээсэн зүйлээрээ үзэсгэлэн гаргалаа. Нэгдсэн арга хэмжээнүүдэд ахмад настнууд авьяас билиг, ур чадвараа сорин өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Мөрөн сум, 2-р байрыг Бүрэнтогтох сум, 3-р байрыг Тариалан сум, тусгай байрыг Цагаан уул, Ренчинлхүмбэ сум тус тус эзэллээ.
   Үргэлжлүүлээд 30 жилийн ойн баярын хурлаа хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын мэндчилгээг хүргэж гарын бэлэг хүргүүлснийг гардуулах үйл ажиллагаа явагдаж үргэлжлээд Аймгийн ИТХ-ын болон Засаг даргын жуух, баярын бичгээр адмадуудынхаа төлөөллөөс шагнаж шагналын хур буулаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6080
4599 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%