Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт, хяналт, хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хөдөлгөөнт сургалтын баг Увс аймагт ажиллалаа

2018-05-09

      “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн илрүүлэлт, хяналт, хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хөдөлгөөнт сургалтын ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа.
      Уг сургалтын зорилго нь Монгол орны баруун бүсийн хилийн боомтуудад үүрэг гүйцэтгэж байгаа хил, гааль, цагдаа, мэргэжлийн хяналтын албан хаагчдад хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчил ялангуяа хууль бус агнуур, худалдаанаас урьдчилан сэргийлэх , түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр хөдөлгөөнт сургалтыг зохион байгуулж, хууль хяналтын байгууллагуудын баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл өгч, албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд оршиж байгаа юм.
     Ажлын хэсгийн баг 05-р сарын 08-ний өдөр Увс аймгийн Сагил сумын Боршоо боомтод хөдөлгөөнт сургалтаа амжилттай зохион байгуулсан бөгөөд өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны ахлах мэргэжилтэн М.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%