Монгол улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй "Хөгжилд хамтдаа" аймгийн хүүхдийн IX чуулганы үйл ажиллагаа нутгийн удирдлагын ордны "Соёмбо" танхимд явагдаж байна.
Уг чуулганы гол зорилго нь хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, шийдвэр гаргах үйл явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй засаглалыг бэхжүүлэхэд чиглэгдэх бөгөөд чуулганы хуралдаанаар оролцогч төлөөлөгчид:
- Чуулганы төлөөлөгч хүүхдүүд язгуур 4 эрхийн бүлэгт хамаарах асуудлаар үнэлэлт өгөх
- Анхаарах асуудлаар шаардлага гаргах
- Олон нийт болон шийдвэр гаргах түвшинд хандан хүүхдийн эрхийн тодорхой нэг асуудлаар уриалга гаргах
- Хүүхэд, өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшилд тулгамдаж буй онцлох нэг асуудлыг хамтдаа сонгон, хүүхдийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх хөдөлгөөн үүсгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх юм байна.