Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, аймгийн Засаг дарга Л.Ганболд нарын урилгаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлэн хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Одгараг, “Жавзундамба Хутагт төв”-ийн багш гавж Д.Нямсамбуу тэргүүтэй номын шавь нар Хөвсгөл аймагт хүрэлцэн ирсэн билээ. Хөтөлбөрийн дагуу “Зөв амьдрахуй” цуврал лекцүүдийг уншиж, бурхны шашинтай ард түмний итгэл үнэмшил, дотоод ухаарлын талаар номлол сургаал айлдаж, ёс суртахуунтай, амар амгалан, баяр баясгалантай амьдрахын утга учрыг ярилцаж байгаа.
"Зөв амьдрахуй" цуврал лекц үргэлжилсээр хоёр дахь өдөр аймаг, сумын ГХУСАЗСЗ-ийн гишүүд болон Хууль, хяналтын байгууллагын албан хаагчид хамрагдаж байна. Дараа нь үргэлжлээд архины хамааралтай иргэдэд, мөн Мөрөн сумын нийт иргэдэд тус тус лекц уншина. Иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцоно уу.