Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ "ЭРЧИМ ХҮЧ" ХХК НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ХИЙЛЭЭ.

2018-04-30

   "Хөвсгөл Эрчим хүч" компани үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан таниулах, борлуулалтын үйлчилгээг нэг дороос хүргэх боломжийг олгох, үйлчилгээний талаарх иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн иргэдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилготой "Эрчим хүчний хэмнэлт хэрэглэгч бүрээс" нээлттэй өдөрлөгийг 2018 оны 04 сарын 23-нд зохион байгуулж хэрэглэгчдийн санал гомдлыг газар дээр нь шийдвэрлэлээ.
   Аймгийн хэмжээнд 16 мянга орчим идэвхтэй цахилгаан эрчим хүч хэрэглэгч жилд 4,5 тэрбум төгрөгийг борлуулалтын орлогод төвлөрүүлж байна. Энэ үеэр хэрэглэгчид эрчим хүчний төлбөр өндөр гарч байна гэсэн санал гомдлыг хамгийн их ирүүлж Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний улсын байцаагчид ирсэн өргөдлийг газар дээр нь шалгаж шийдвэрлэн өгсөн байна. Тухайлбал зарим  иргэд  өөрсдийн хэрэглээгээ хянаагүйн улмаас тоолуур өндөр гарч байна гэсэн гомдол ирүүлсэн байна. Мөн эрчим хүчний үнэ тариф нэмэгдсэнийг мэдээгүй зэргийн улмаас гомдол ирүүлсэн байна. Нээлттэй өдөрлөгөөр Эрчим хүчний тухай хууль, айл өрх аж ахуйн нэгжүүдийн цахилгаан эрчим хүчийг худалдан борлуулах үнэ тарифыг танилцуулах, тарифын хөнгөлөлт, төлбөрийн нэхэмжлэлийн тухай мэдээлэл өгч, тоолуурын заалт харах, тоолуур шалгуулах  дуудлагыг үнэ төлбөргүй хийж  үйлчилжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7069
5524 / 78%
952 / 13%
282 / 4%
311 / 4%