Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААН БОЛЛОО.

2018-04-24

   Аймгийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан 2018 оны 4-р сарын 20-нд ЗДТГ-ын "Соёмбо" танхимд боллоо. Хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчид, хэлтэс агентлагийн дарга нар, иргэд, иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөлүүд оролцож саналаа хэллээ. Хуралдаанаар:
- Хатгал тосгоныг сум болгох саналыг дэмжих тухай
- Хөвсгөл аймгийн газар нутгийн 50-р өргөргөөс урагш газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах ажлын хэсгийн дүгнэлтийн тухай
- 2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт нэмэлт өөрчлөлт оруулах тухай
- Эрх олгох тухай асуудлуудыг хэлэлцлээ.

   Алаг-Эрдэнэ сумын 6-р баг буюу Хатгал тосгоныг сум болгох тухай сумын иргэд, иргэдийн хурлаас ирүүлсэн саналыг дэмжиж, сум болгохтой холбоотой материалыг бүрдүүлж саналын хамт Засгийн газарт өргөн мэдүүлэхээр боллоо.
   Мөн Аймгийн газар нутгийг байгалын унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалт газар, ховор ан амьтан ургамал зэргийг хамгаалах зорилгоор Хөвсгөл аймгийн 50-р өргөргөөс урагш орших 3,360,444,92 га газрыг тусгай хэрэгцээнд авах тогтоолын төслийг баталлаа.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%