УИХ-ын
 тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс 
хамтран хэрэгжүүлж буй "Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг 
бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Khural.mn сайтыг бий болгож буй бөгөөд 
Монгол орны бүх аймаг сумын ИТХ-ын дэд 
вэб сайт шинээр бий болж хоорондоо мэдээлэл, туршлага солилцох боломжийг
 бий болгож буйгаараа онцлогтой юм. Бүх аймаг дүүргийн хэвлэл мэдээллийн
 2 ажилтныг оролцуулсан уг сургалтанд аймгийн ИТХ-ын ажлын албаны 
ажилтан Ц.Бэхбаяр, Н.Одбаатар нар оролцлоо. Дээрх 2 ажилтан сум тус 
бүрийн ИТХ-ын 1 ажилтныг мөн сургах юм. Ингэснээр Монгол улсын 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн иргэдийн хурлын үйл ажиллагааг иргэд олон нийт дээрхи цахим хаягаар дамжуулан танилцах, санал бодлоо илэрхийлэх боломж бүрдэж байна. 
							
							
														
            
