Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЕБС-ЫН СУРАГЧДЫН ДУНД ГУРВАН ТӨРЛИЙН УРАЛДААН ЗАРЛАГДЛАА

2018-04-23

ЕБС-ийн сурагчдын “ САНХҮҮГИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ “ аяны хүрээнд зохион байгуулагдах УРАЛДААНЫ удирдамж

 Зохион байгуулагч, хамтран хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагууд:

            Аймгийн ЗДТГ-ын СТСХэлтэс, ХААН банк, Төрийн банк, Голомт банкны Увс салбар, Бэрс финанс ББСБ, БСУГазар, ГБХЗХГазар

Зорилго:

Сурагчдад санхүүгийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, мөнгө, санхүүгээ зөв төлөвлөх, хуримтлал үүсгэх, санхүүгийн хэмнэлт бий болгох чадварыг эзэмшүүлэх, ирээдүйд амжилттай амьдрах эх үүсвэрийг нь багаас нь олгох ач холбогдол бүхий уралдаан юм.

  1. ГАР ЗУРГИЙН УРАЛДААН

Хамрах хүрээ:

ЕБС-ийн 1,2,3,4,5 дугаар ангийн сурагчид оролцоно.

Хугацаа:

                2018 оны 4-р сарын 20-наас 5 дугаар сарын 4-ны өдрийг дуустал

Бүтээлд тавигдах шаардлага:

  1. Уралдаанд ирэх бүтээлүүдийг А3 хэмжээтэй батман цаас болон зургийн зориулалтын цаасан дээр усан будаг, тосон харандаа /пастель/, өнгийн харандаа гоошь /шороон будаг/ гэсэн зориулалтын материалаар зурсан байна.
  2. Уралдааны агуулгад бүтээлийн нэр санаа нь багтсан байна.
  3. Хүүхдүүд өөрийн сэтгэмжээр нягт нямбай, өнгө дүрсийн нарийн хослолоор зурсан байх.
  4. Ном, сэтгүүл, сурах бичиг, зургийн цомгоос хуулбарласан байж болохгүй.
  5. Санхүүгийн зохистой хэрэглээний ашиг тусыг харуулсан бусдад ойлгогдохоор энгийн дүрсэлсэн байх.
  6. Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог, нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, анги, бүлэг, зургийн нэр, холбогдох утасны дугаарыг зөв гаргацтай бичиж бүтээлийн арын баруун дээд буланд нааж зарласан хугацааны дотор ирүүлнэ.

Шагнал урамшуулал:

                1-р  байр – 1, өргөмжлөл, медаль, бэлэг дурсгалын зүйл

                2-р  байр – 1, өргөмжлөл, медаль, бэлэг дурсгалын зүйл

                3-р  байр – 1, өргөмжлөл, медаль, бэлэг дурсгалын зүйл

                Тусгай байр – 2, өргөмжлөл, бэлэг дурсгалын зүйл

 

Бүтээлийг хүлээж авах хаяг:

“Бэрс финанс” ББСБ. Увс аймаг Улаангом сум 3-р баг Өгөөж төвийн 3 давхарт.

Утас:   95116551, 95116558, 88105644

 

  1. ИЛТГЭЛИЙН УРАЛДААН

Хамрах хүрээ:

ЕБС-ийн 10, 11, 12 дугаар ангийн сурагчид оролцоно.

Хугацаа:

                2018 оны 4-р сарын 20-наас 5 дугаар сарын 8-ны өдрийг дуустал

Бүтээлд тавигдах шаардлага:

  1. А4 бичгийн цаасан дээр Arial Mon үсгийн фонт, 12 pt үсгийн хэмжээтэйгээр бичсэн байна.
  2. Илтгэлийн хугацаа 8-10 минут.
  3. Бусад илтгэл, ном, сурах бичгээс хуулбарлаагүй байх
  4. Илтгэлийн сэдэв:
    • Санхүүгийн суурь боловсролын талаар
    • Хуримтлал, хадгаламжийн талаар
    • Зээл, санхүү, мөнгөний талаар
  5. Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог, нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, анги, бүлэг, илтгэлийн нэр, холбогдох утасны дугаарыг зөв гаргацтай бичиж, илтгэлийг хэвлэмэл хэлбэрээр зарласан хугацааны дотор ирүүлнэ.

Шагнал урамшуулал:

                1-р байр – 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

                2-р байр – 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

                3-р байр – 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

                Тусгай байр – 2, өргөмжөл, дурсгалын зүйл

 

Илтгэлийг хүлээж авах хаяг:

Төрийн банк Увс салбар. Увс аймаг Улаангом сум 3-р баг Төрийн банкны төв байр.        Утас:   99056966     

 

  1. ЗОХИОН БИЧЛЭГИЙН УРАЛДААН

Хамрах хүрээ:

ЕБС-ийн 6, 7, 8, 9 дүгээр ангийн сурагчид оролцоно.

Хугацаа:

                2018 оны 4-р сарын 20-наас 5 дугаар сарын 04-ны өдрийг дуустал

Бүтээлд тавигдах шаардлага:

  1. А4 бичгийн цаасан дээр Arial Mon үсгийн фонт, 12 pt үсгийн хэмжээтэйгээр бичсэн байна.
  2. Үгийн тоо хязгааргүй.
  3. Ном, сурах бичгээс хуулбарлаагүй байх
  4. Зохион бичлэгийн сэдэв:
    • “ Хуримтлал-Миний ирээдүй ”
  5. Уралдаанд оролцож байгаа сурагчид нь овог, нэр, нас, хүйс, регистрийн дугаар, сургууль, анги, бүлэг,холбогдох утасны дугаарыг зөв гаргацтай бичиж, хэвлэмэл хэлбэрээр зарласан хугацааны дотор ирүүлнэ.

Шагнал урамшуулал:

                1-р байр – 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

                2-р байр – 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

                3-р байр – 1, өргөмжлөл, мөнгөн шагнал

                Тусгай байр – 2, өргөмжөл, дурсгалын зүйл

Зохион бичлэгийг хүлээж авах хаяг:

Голомт банк Увс салбар. Увс аймаг Улаангом сум 3-р баг Сарнай рестораны байр, 1 давхарт.

Утас:  80087401, 4522 - 75751111

Шалгаруулалтыг уралдаан тус бүрээр дүгнэж, шагналыг 2018 оны 5 дугаар сарын 11-нд гардуулна.

 

Зохион байгуулагч аймгийн ЗДТГ-ын СТСХэлтэс

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%