Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

"СТАНДАРТТАЙ ХУДАЛДАА ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ" ХУДАЛДААНЫ САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА.

2018-04-19

   “Стандарттай худалдаа-Хүнсний аюулгүй байдал" сэдэвт худалдааны салбарын ажилчдын зөвлөгөөн Аймгийн ЗДТГ-ын Соёмбо танхимд болж байна. Зөвлөгөөнийг Аймгийн ЗДТГ, Мөрөн сумын ИТХ, ЗДТГ, Дэлхийн зөн ОУБ, Мэргэжлийн хяналт, Аймгийн ХХААГ, Монголын худалдагч нарын холбоо, Аймгийн ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулж байна.
   “Стандарттай худалдаа-Хүнсний аюулгүй байдал” сэдэвт тус зөвлөгөөнөөр Хөвсгөл аймгийн худалдааны салбарын өнөөгийн байдал цаашдын чиг хандлага, хүнсний чанар аюулгүй байдал, хяналт, түүнийг хангуулахад анхаарах асуудал, эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, худалдааны байгууллагын стандарт, түүнийг хэрэгжүүлж ажиллах, хэрэглэгчийн эрхийг хамгаалсан үндэсний хөтөлбөрийн талаарх мэдээлэл, НӨАТ-ын тухай ойлголт түүний хэрэгжүүлэх арга зам, 2018 онд орсон хуулийн өөрчлөлт, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтын камерын ач холбогдол, согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрөл авах, түүнтэй холбогдон гарсан аймгийн ИТХ-ын 2015 оны “Журам батлах тухай” 90 дугаар тогтоолоор батлагдаж “Согтууруулах ундаа худалдах”, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох журам”-ын тогтоолын талаар, худалдаа үйлчилгээний газрын эрүүл ахуй, ариун цэврийг мөрдүүлэх, зөвлөгөөнөөс гарах зөвлөмжийн төслийг танилцуулах, зөвлөмж гаргаж батлах, "Монголын Худалдагч нарын холбоо”-ны танилцуулга , үйл ажиллагаа, цаашдын зорилго зорилт, Хөвсгөл аймагт зохион байгуулсан ажлын тайлан, Хөвсгөл аймагт “Монголын Худалдагч нарын холбоо”-ны салбар зөвлөл байгуулах асуудлыг тус тус хэлэлцэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%