Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМГИЙН НИЙТ НУТАГ ДЭВСГЭРИЙН 95 ХУВИЙГ ЦЭВДЭГТЭЙ ГЭЖ ТОГТООЖЭЭ.

2018-04-18

   Хөвсгөл аймгийн нийт нутаг дэвсгэрийн 95 хувьд цэвдэг тархсан улсын хэмжээнд хамгийн их цэвдэгтэй гэсэн судалгааг Шинжлэх ухааны академийн Газар зүй Геоэкологийн хүрээлэн, Цэвдэг судлалын салбараас гаргажээ. 
    Энэ тухай мэдээллийг Хөвсгөл аймагт Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын захиргаанаас сав газрын захиргаа, байгаль орчны салбарын ажилтан албан хаагч нарыг бүсчлэн үе шаттайгаар мэдлэг олгох, практик дадлага ажил, танхимын судалгааны ажлыг үе шаттай зохион байгуулах, Хөвсгөл нуур орчим тархсан халиаг зайнаас тандан судлалын аргаар тодорхойлж, орон зайн мэдээлэлд боловсруулалт хийх аргыг эзэмшүүлэхээр "Цэвдгийн тархалтад нөлөөлөх байгалийн хүчин зүйлс ба хүйтний үзэгдлүүд" сургалтын үеэр мэдээллээ. Сургалтаар Монгол оронд усны нөөц, ойн нөөц, цэвдэг хөрсний тархалтаараа нэгдүгээрт бичигддэг Хөвсгөл аймгийн  байгаль орчны салбарын мэргэжилтэн, албан хаагч нарт ус, ойн нөөцийн тэжээн тэтгэгч болсон цэвдэг хөрсний талаарх  мэдлэгийг үе шаттай олгож боловсон хүчнийг чадавхжуулахыг зорьж байгаа гэнэ.
    Цэвдэг нь тэг буюу түүнээс доош хэмд хоёр буюу түүнээс дээш жил орших хөрс чулуулгийг хэлдэг бөгөөд цэвдэг нь хайлж усны эхийг бүрдүүлдэг ач холбогдолтой боловч цэвдэгтэй газар барьсан байр, байшин цууралт суулт өгч хагарч эвдэрдэг тул судалгааг сайн хийж байж бүтээн байгуулалт хийх хэрэгтэйг Цэвдэг судлалын салбарын эрхлэгч, доктор А.Дашцэрэн хэлж байлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7069
5524 / 78%
952 / 13%
282 / 4%
311 / 4%