Мөрөн сумын ИТХ болон ЗДТГ-аас зохион байгуулж байгаа "Мөрөн хотын үүсэл хөгжил, өнөө ба ирээдүй" эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд болж байна. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд аймаг сумдын удирдлагууд ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, сургууль цэцэрлэгүүдийн дарга, нийгмийн ажилтнууд, түүх нийгмийн ухааны багш нар оролцож байна.
Хурлыг Мөрөн сумын засаг дарга Ц.Гансүх нээж үг хэлэн эхлүүлж Мөрөн сумын ИТХ-ын дарга Нямдаваа, Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг, Аймгийн засаг дарга Л.Ганболд нэр мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэм шинжилгээний бага хурлыг Төрийн соёрхолт, Түүхч, доктор Д.Өлзийбаатар чиглүүлэн удирдах бөгөөд ЭШБХ-аар Шинжлэх ухааны акедеми, Түүх археологийн хүрээлэнгийн Археологич, доктор Я.Цэрэндагва “Хөвсгөл аймгийн нутаг дахь чулуун зэвсгийн дурсгалууд”, ШУ-ны акедеми, Түүх археологийн хүрээлэнгийн Археологич, доктор Ц.Төрбат “Хөвсгөл нутаг дахь буган чулуун хөшөө”, Археологич, доктор Ц.Амгалантөгс “Дэлгэрмөрний сав дахь хүрэл зэвсгийн үеийн дурсгалын он цагийн тухайд”, Археологич, доктор А.Энхтөр “Дэлгэрмөрний сав дахь эртний хот суурин, зам харилцаа”, Түүхч, доктор Д.Тод “Архивийн баримт дахь Мөрөнгийн хүрээ”, МҮИС-ийн Газарзүйч, доктор, профессор О.Сүхбаатар, МУИС-ийн Хүн ам зүйч, доктор А.Солонго “Мөрөн хотын хүн амын өсөлт”, Утга зохиол судлаач доктор порфессор Ч.Дагвадорж “Мөрөнгийн хүрээний Цэрэнжав аграмбын 2 шавийн товч түүх”, “Хөвсгөл хүрээ” сангийн тэргүүн Гэвш Д.Хоролбат “Мөрөнгийн хүрээний үүсэлд холбогдох судалгааны зарим шинэ мэдээлэл”, МУБИС докторант, "Номт наран" сургуулийн түүхийн багш П.Гантуяа “Мөрөнгийн хүрээний сургалтын чиглэл онцлог”, ХГУТОдонт, чөлөөт уран бүтээлч Х.Баян-Очир "Мөрөнгийн хүрээний уул усны домог”-ын тухай, Мөрөн хотын төр захиргааны байгууллагын ахмад ажилтан Д.Төмөр “Мөрөн хотын түүхэн холбогдох баримтууд”, Мөрөн хотын Засаг дарга Ц.Гансүх “Мөрөн хотын өнөөгийн байдал ба цаашдын хөгжил”, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Н.Бямбадорж “Мөрөн хотын газар төлөвлөлтийн хэтийн төлөв” зэрэг илтгэлүүд тавигдаж байна. Хурлын дүгнэлтийг Төрийн соёрхолт, түүхч, доктор Д.Өлзийбаатар танилцуулана.