Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

“Органик Монгол” бичил зээлийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд 7037-3194, 9966-0266 утсаар холбогдон энэ сарын 16-наас өмнө материалаа өгнө үү

2018-04-11

Монгол улсад анх удаа Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын санаачилгаар хувийн хэвшлийн томоохон төлөөллүүд болох, Петровис ХХК, Хас банк, Капитал банк, Макс групп, Энержи Ресурс ХХК хамтран байгаль орчинд ээлтэй хэрэглээ, үйлдвэрлэлийн дадлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нийгмийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 2009 оноос эхлэн Органик Монгол бичил зээлийн хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж байна. Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, экосистемийн үйлчилгээг тэтгэсэн, хүлэмжийн хийн ялгарал болон алдагдал, хаягдал багатай, байгаль орчны бохирдол доройтлоос сэргийлсэн буюу байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид төсөл сонгон шалгаруулах замаар санхүүжилт олгох зорилготой явагддаг Органик Монгол бичил зээлийн төсөл зарлагдсан бөгөөд энэ сарын 16-ныг хүртэл материал авахаар болжээ. 
Төсөлд тавих шаардлага:
Хөрөнгө оруулалт, санхүүжилтийн тооцоо судалгааг үнэн зөв хийсэн, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, хэрэгжих боломжтой, мөнгөн урсгалын төсөөлөл, үр ашгийн тооцоогоор зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлөх боломжтой байх;
Санхүүжигдэх төсөл нь байгалийн цэвэр хөдөө аж, ахуйн гаралтай хүнсний болон бусад төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлтэй байх;
Төслийн үйл ажиллагаа нь нэг жилийн хугацаанд багтан үр ашгаа өгч чадахуйц байх;

Зээлийн ерөнхий нөхцөл:
Нэг зээлдэгчид олгох зээл хэмжээ:
Иргэнд 20,000,000 /хорин сая/ хүртэлх төгрөг,
Хуулийн этгээдэд 60,000,000 /жаран сая/ хүртэлх төгрөгийн зээл олгож эргэлтийн болон үндсэн хөрөнгийг санхүүжүүлнэ;
Зээлийн хугацаа 3-36 сар;
Зээлийн хүү сарын 1 хувь. /жилийн 12%/

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%