Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

МӨРӨН СУМЫН ГЭРЭЛТҮҮЛГИЙГ УРТАСГАСАН ЦАГААР АСААНА.

2018-04-11

   Аялал жуулчлалын тулгуур төв гэдэг хоймор нутгийг зорьж буй гадна дотны зочид жуулчид Хөвсгөл нуурыг зорихдоо Мөрөн сумыг дайран өнгөрдөг. Мөрөн сумын Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан болж аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас Мөрөн сумын гэрэлтүүлгийг уртасгасан цагаар асаах шийдвэр гаргалаа. Гэрэлтүүлэг одоо шөнийн 02 цаг хүртэл асч байгаа бөгөөд ирэх 6-р сарын нэгнээс оройн 22 цагаас шөнийн 04 хүртэл асаах гэнэ.
   Мөрөн сумын Засаг даргын санаачилгаар "Гэрэлтэй Мөрөн хот" хөтөлбөр хэрэгжиж төв зам дагуу хэвтээ, босоо тэнхлэг гэрэлтэй болж зарим багийн хорооллын өрхүүд хашаа бүртээ гэрэлтүүлэгтэй болсон юм. Хөтөлбөрийн хүрээнд Мөрөн сумын бүх багийг гэрэлтэй болгох бөгөөд алслагдсан гэр хороолол гэрэлтэй болсноор гэмт хэрэг зөрчил буурах, өнгө үзэмжтэй болох, гэр хорооллын иргэд айж сандрахгүй амар тайван явах зэрэг олон боломж бүрдэх ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%