Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГУУДЫН ТУГИЙГ ХҮНДЭТГЭЛИЙН ИНДЭРТ ЗАЛЛАА.

2018-04-11

   Хөвсгөл аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилдэг бизнес эрхлэгчдийг тодруулдаг "Entrepreunuer-2017" ёслолын ажиллагааны шилдгүүдийн тугийг хүндэтгэлийн индэрт залах ёслол 2018-04-09-ний өдөр боллоо.
    Тус ёслолд орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан 11 номинациар тодруулжээ. Шилдэг Гранпри цомын эзнээр "Бүтэн оргил" ХХК шалгарсан бол, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчээр Шинэ-Идэр сумын "Дулаан Эрдэнэт" компани, оны шилдэг экспортлогчоор Мах маркет, шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагаар Мөрөн телевиз зэрэг 11 байгууллагын тугийг нэг жилийн турш тамгын газрын хүндэтгэлийн индэрт залж олон нийтэд сурталчилж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%