Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Өглөөний шуурхай хуралдлаа

2018-04-09

Долоо хоног бүрийн даваа гарагт аймгийн удирдлагууд шуурхай хурал хийж өнгөрсөн 7 хоногт хийсэн ажлаа тайлагнаж үүрэг чиглэл аймгийн Засаг даргаас авдаг уламжлалтай. Энэ долоо хоногийн өглөөний шуурхайд аймгийн удирдлагууд 100 хувийн ирцтэй хуралдаж хийсэн ажлаа тайлагналаа. Хаврын хуурайшилт болж байгаа энэ үед ард иргэд рүү чиглэсэн ухуулга сурталчилгааг явуулах, интернет тоглоомын газруудад хийгдсэн шалгалтаа тайлагнах, нохой устгалын ажлаа мэдээлэх, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжид хяналт хийж хариуцлагаа өндөржүүлэх, хийж байгаа ажилдаа сэтгэлтэй өөриймсөг хандаж санаачилгатай байх, байгаль орчны гэмт хэрэгтэй тэмцэж хамтдаа үзлэг шалгалтаа хийх, мал бүхий иргэдийг хотын төвөөс гаргах ажлаа эрчимжүүлэх, бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээг яаралтай явуулах, орон нутгийн болоод улсын төсвөөр хийгдсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажилдаа хяналт тавьж хайрлах хамгаалах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй сануулахын зэрэгцээ үүрэг чиглэлийг аймгийн Засаг дарга С.Насанбат өглөө.

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%