Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 180 ХҮҮХДИЙГ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРЭН ХАМРУУЛАХААР ЗОРЬЖ БАЙНА.

2018-04-05

   Хөвсгөл аймагт Японы Жайка олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгаалалын үйлчилгээг сайжруулах" төсөл 2016 оноос эхлэн хэрэгжиж эхэлжээ. Төслийн хүрээнд Мөрөн сумын боловсрол эзэмшээгүй 180 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг боловсрол, эрүүл мэнд нийгмийн хамгааллын үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна.
   Төслийн багийн гишүүд энэ сарын 2-оос Мөрөн суманд ажиллаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг төрийн байгууллагын ажилтнуудад сургалт мэдээлэл өгч байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургалт явуулах анги нээсэн Титэм, Ирээдүй сургууль дээр ажиллаж багш нарт хэрхэн ажиллах талаар сургалт, зөвлөгөө өгч байгаа ажээ. Төслийн хүрээнд 18 сар хүрч байгаа хүүхдүүдийг иж бүрэн эрүүл мэндийн оношилгоонд хамруулж хөгжил арай доогуур байгаа 11 хүүхдэд тоглоомоор дасгал хөдөлгөөн хийх зэргээр хөгжүүлэх сургалтанд хамруулж байна.
   Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 573 хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдээс Мөрөн суманд байдаг нийгмийн харилцаанд оролцож чаддаггүй хүүхдүүдийг төслийн хүрээнд боловсрол эзэмшүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж хамтран ажиллах багш, сургагч нарыг бэлтгэж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%