Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ХӨВСГӨЛ АЙМАГ 2020 ОН ГЭХЭД ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗГҮЙ БОЛНО.

2018-04-03

   Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Энхбаяр “Хөвсгөл аймаг аялал жуулчлалаа хөгжүүлэн уул уурхайгүй аймаг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2020 он гэхэд хайгуулын лицензгүй аймаг болно” гэдгийг хэллээ.
    Хөвсгөл аймагт 2001-2009 онд ашигт малтмалын хайгуулын 246 лиценз олгогдсон бол 2009 оноос хойш нэгч лиценз нэмж олгоогүй байна. 2008 онд хамгийн их буюу 45 хайгуулын лиценз олгогдсон бол 2008 оноос өмнө хэзээ олгогдсон нь тодорхой бус 118 лиценз байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар нийт олгогдсон 246 лицензийн хугацаа дуусч цуцлагдсанаар 7 лиценз үлдсэн бөгөөд хамгийн сүүлчийн лицензийн хугацаа 2020 оны 4 сарын 20-нд дуусах аж. Хугацаа дуусаагүй байгаа хайгуулын тусгай зөвшөөрөл Цэцэрлэг суманд 2, Бүрэнтогтох сумын Бүрэнхааны фосфоритын талбайд 2, Нүүрстэйн аманд 1, Мөрөн суманд 1, Галт суманд 1 байгаа гэнэ.
    Харин 2001-2017 оны хооронд Хөвсгөл аймагт ашиглалтын тусгай зөвшөөрөл 28 олгогдсоноос өнөөдрийн байдлаар 20 лиценз хугацаа дуусаагүй хүчин төгөлдөр байгаа ажээ. Хөвсгөл аймаг аялал жуулчлалыг хөгжүүлэн уул уурхайгүй аймаг болох бодлого хэрэгжүүлж олгогдсон хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг сунгахгүй байх, экологийн чухал ач холбогдолтой газруудаа орон нутгийн хамгаалалтад авахаар төлөвлөж байгаа ажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7070
5524 / 78%
953 / 13%
282 / 4%
311 / 4%