Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ИТХ-ЫН ЭЭЛЖИТ БУС VII ХУРАЛДААНААР ХАТГАЛ ТОСГОНЫ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭХЭЭР БОЛЛОО.

2018-04-03

   Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI баг Хатгал тосгоныг сум болгох тухайн сумын иргэд, иргэдийн хурлаас ирүүлсэн саналыг дэмжин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VII хуралдаанд хэлэлцүүлэхээр болов.
   Хатгал тосгон нь анх 1910 онд Хөвсгөл нуурын баруун урд эрэгт хүн ам төвлөрөн суурьшиж харуулын алба байгуулагдсанаар сууриа тавьсан түүхтэй. Хөвсгөл аймгийн анхны төв байсан түүхтэй бөгөөд 1956-1975 онд хороо, захиргаа, 1975-1994 онд орон нутгийн хот, 1994 оны 10 сараас хүн амын төвлөрөл багассан учраас тосгоны статустай болжээ. Хатгал тосгон 1007 өрх, 3326 хүн амтай 214 төрийн албан хаагч төрийн бүхий л үйлчилгээг иргэдэд хүргэдэг байна. Тус иргэд сум болох саналаа 2008 он, 2015 онд Засгийн газарт хүргүүлсэн боловч дараа жилүүдэд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль болох байсан учраас саналыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу ирж 2016 оны 6-р сарын нэгнээс Алаг-Эрдэнэ тосгоны VI баг болгосон ажээ. Энэ асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид дэмжсэн учраас ИТХ-ын ээлжит бус 7-р хуралдаанд оруулж дэмжигдвэл Засгийн газарт 3 дахь удаагаа өргөн мэдүүлэх гэнэ.  
   Хатгал тосгон нийслэлээс 757 км, аймгийн төвөөс 101 км, Алаг-Эрдэнэ сумаас 45 километр зайд хатуу хучилттай замаар холбогдсон, Хөвсгөл нуурын баруун доод эрэгт оршдог, баруун талаараа Алаг-Эрдэнэ, зүүн талаараа Чандмань-Өндөр, хойд талаараа Ренчинлхүмбэ сумтай хиллэдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%