Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

СТА ДУУЧИН Я.ГЭРЭЛЧУЛУУНД АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ДЭЭД ШАГНАЛ ЧИНГҮНЖАВЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА.

   Хөвсгөл аймаг хоймор сайхан нутгийн хүү СТА дуучин Я.Гэрэлчулуун хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийж байгаа билээ. Тэрээр өөрийн төрөлх нутаг Хөвсгөл аймгынхаа нийт 23 сумаар нар зөв тойрон тоглолтоо хийж өөрийн сор болсон дуунуудаараа үзэгч олон түмнийхээ сонорыг мялааж аймгийн төв Мөрөн хотод 2018-04-02-нд хаалтынхаа тоглолтыг 19:00, 21:00 цагуудад тус тус хоёр удаа танхим дүүрэн үзэгчтэй хийж өндөрлөлөө.
   Тоглолтын үеэр СТА дуучин Я.Гэрэлчулуунд урлаг соёл, уянгат дуу хуураар дамжуулан хоймор нутаг Хөвсгөл аймгаа түмэн олондоо сурталчилан хөдөлмөрлөж буйг нь өндрөөр үнэлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор "Шадар Ван Чингүнжав"-ын нэрэмжит дээд шагналаар шагнасныг ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Гончиг баяр хүргэн гардууллаа.
   СТА дуучин Я.Гэрэлчулууныхаа цаашдын урлаг соёлын их үйлсэд нь өндөр амжилт хүсэе.
Далай ээж түшиж
Даян дээрх тэтгэх болтугай.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%