Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Увс аймаг ITM үзэсгэлэнгийн 2019 оны түнш аймгаар шалгарлаа

2018-04-02

      Увс аймаг 2017 оныг "Аялал жуулчлалыг дэмжих жил" болгон зарласан бөгөөд жилийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд тогтмол оролцож улмаар олон төрлийн арга хэмжээг амжилттай зохион байгуулсныг үндэслэн Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөр Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханд 2019 оны тус үзэсгэлэнгийн түнш аймгаар шалгаруулан сонгосоныг уламжилж шилжин явах тугийг гардуулан өглөө.
       Тус үзэсгэлэнд Увс аймгийн ЗДТГ, БОАЖГ, УНАСУТХГНХЗ, ХХНУТХГНХЗ, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд, зочид буудал, зоогийн газар, жуулчны баазуудын төлөөлөл, Ойрад ХЖТ, Увс аймгийн музей, сумдын төлөөллүүд, хувийн хэвшлүүд зэрэг 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Энэ удаа ОХУ-ын Тува улсын төлөөллүүд Увс аймгийн Засаг дарга болон БОАЖГ-ын дэмжлэгтэйгээр тус арга хэмжээнд 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%