Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ӨСВӨРИЙН ЯРУУ НАЙРАГЧДЫН “ХҮРЭЛ ТУЛГА”-2020 НААДМЫГ ХӨВСГӨЛ ДАЛАЙН ЭРЭГТ ЯВУУЛАХААР БОЛЖЭЭ.

2018-03-30

   Аймгийн Засаг даргын 2018 оны А/107 тоот захирамжаар Хүүхэд, залуучуудын язгуур эрхийг хангах арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө батлагдсан.Уг  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга-2018” аймгийн наадам Тосонцэнгэл суманд амжилттай зохион байгуулагдлаа.  “Хүрэл тулга” наадам Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Далантайн Сүрэнжавын нэрэмжит болж 13 дахь жилдээ явагдсан бөгөөд 22 сургуулийн 82 хүүхэд оролцож, шүлгэн хүлгээ уралдууллаа.
    Гол зорилго нь монгол хэлний үгийн урлагийн гайхамшигт ертөнцөөр хүүхэд багачуудыг аялуулж, утга уянгын арвин баялаг сантай танилцуулах, санасан бодсоноо сэтгэн хөгжүүлэх, зохион бүтээх, туурвих урлагт сургахад чиглэгддэг. 6-9, 10-12-р анги гэсэн 2 насны ангилалаар явагдаж, хүүхдүүд өөрсдийн зохиосон шүлгүүдээ эхний 2 шатанд уншицгаав. Насны ангилал тус бүрд 6 нийт 12 хүүхэд 3 дахь шатанд шалгарч зохион байгуулагчдын зүгээс өгсөн “Цэнхэр алс”, “Гэрэлт харгуй” сэдвүүдээр 5 минут шүлэг зохион өрсөлджээ. Насанд хүрэгчдийн дунд анх удаа “Хүрэл тулгын дэргэд” таван минутын шүлгийн уралдааныг зохион байгуулсан бөгөөд Алаг-эрдэнэ сумын ИТХ-ын дарга Ж.Даваадамдин тэргүүллээ.
   Цаашид уг наадмыг төрөлх хэл, бичиг соёлоо өвлөн эзэмших, чөлөөтэй бодож сэтгэн, өөрийгөө нээн хөгжүүлэх хүүхэд нэг бүрийн хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийг бадраасан хөгжлийн нэг төрлийн үйлчилгээ байлгахад тогтмол анхаарч ажиллах бөгөөд хоёр жилд 1 удаа зохион байгуулагддаг бөгөөд 2020 оны наадмыг Хатгал тосгон, Хөвсгөл далайн эрэгт явуулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%