Хөвсгөл аймаг 2018 оныг "Амьдрах орчноо сайжруулж ахмад настнаа
дэмжих"- жил болгон зарласан, тус нэрлэсэн жилийн хүрээнд ахмад настны
анхдугаар чуулганыг аймгийн ЗДТГ-ын "Соёмбо" танхимд зохион байгууллаа. Чуулганд 210 ахмад настан
төлөөлөгчөөр оролцож байна. Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх нэрлэсэн
жилийн чуулганы үйл ажиллагааг нээн, 2017 онд ахмад настнуудын талаар
хийж хэрэгжүүлсэн ажил, болон энэ онд хийх ажлуудаа танилцуулав. Уг
чуулганаар аймгийн болон сумдын ахмад настнуудын
өнөөгийн байдал, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн
даатгалын ач холбогдол мөн ахмад настанд хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх, ахмад
настны хөдөлмөр эрхлэлт, зэрэг асуудлыг хэлэлцлээ.