Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН БАЯРЫН ӨДӨРТ

2018-03-30

Эх орны хоймор болсон Хөвсгөл аймгийнхаа өнцөг булан бүрт суугаа хүмүүнлэг, энэрэнгүй үйлсийн эзэд үе үеийн эмч нар, анагаахын ухааны ачтан мэргэд Та бүхэндээ аймгийн ИТХ, түүний тэргүүлэгчдид болон хувиасаа “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн халуун мэндийг дэвшүүлж, баяр хүргэе.

Манай ард түмэн хүний төлөө бүхнээ зориулдаг, алтан гартай эмч нараа “Цагаан нөмрөгтэй бурхад” хэмээн эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай.

Хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд цаг наргүй зогсож аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж, хамгаалан тэмцэж байдаг  та бүхний баярыг хуваалцаж байгаадаа миний бие туйлын баяртай байна.

Аймгийн ИТХ-аас улсын хэмжээнд эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого хөтөлбөрүүд, Хөвсгөл аймгийн урт хугацааны хөтөлбөр болох “Хөгжсөн Хөвсгөл-2030”, аймгийн засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн Хөтөч” хөтөлбөрүүдэд орсон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх дэд хөтөлбөрүүд, зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлж “Тогтвортой хөгжил иргэний эрүүл мэнд” эрүүл мэндийн салбарын стратеги бодлогыг хангахад онцгой анхаарал тавин ажиллаж байгаа билээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 он гарснаас хойш “Эрүүл иргэн-Эрхэм баялаг” дэд хөтөлбөрийн хүрээнд:

·         Иргэн бүрийн жилд нэг удаа шатлалтайгаар  эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт үнэ төлбөргүй хамруулах

·         Эх хүүхдийг эрсдэлээс хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлэх

·         Эх, хүүхэд нөхөн үржихүйн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх

·         Эмч нарыг төгсөлтийн дараах сургалтанд хамруулах, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнийг сургах

·         Бэлгийн Замаар Дамжин Халдварлах өвчнийг  илрүүлэх үзлэгт 16-59 насны хүн амын 75 хувийг хамруулах

·         Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зэрэг арга хэмжээнд 150 сая төгрөгийг батлан ажиллаж байна.

  Бидний хамтын ажиллагааны хүрээнд Эмнэлэгийн тусламж үйлчилгээний чиглэлээр цусны жишиг төв бий болсон аймгийн нэгдсэн эмнэлэгт бөөрний диализын тасгийг байгуулсан. Гэмтэл мэс заслын гуравдугаар шатлалын хагалгааг орон нутагтаа хийж байгаа. Эх хүүхдийн эндэгдэл буурсан гээд олон  эерэг үр дүн гарч байна.

Хөвсгөл аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр сумын эрүүл мэндийн төвийн 70 хувийн авто машин, багийн эмч нарын 60 гаруй хувь нь шинэ мотоциклтой болсон байна.

Цаашид өрх айл, иргэн бүрт хүрч үйлчилдэг эрүүл мэндийн салбарын анхан шатанд ажилладаг эмч ажилчдынхаа ажиллах нөхцөл боломжоор хангахад  бид  улам бүр анхааран ажиллах болно.  

Аймгийн ИТХ-аас батлагдан гарч буй хөтөлбөр зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүн бүрийн оролцоо, сэтгэл зүтгэл, ёс зүй, хариуцлага, мэргэжлийн өндөр ур чадвар, хамтын ажиллагаа чухал гэдгийг энд онцлон тэмдэглэе.

Энэ дашрамд эрүүл мэндийн салбарын эмч ажилтны судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, аймгийн эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлын шийдэл гарцыг тодорхойлох зорилгоор жил бүр эмч нарын баярын өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэж оролцдог “Цэнд-Аюуш” сангийн тэргүүн Ц.Цэцэнзориг болон тус сангийн хамт олонд ИТХ-ын нэрийн өмнөөс болон та бүхнийхээ өмнөөс талархал илэрхийлье.

Нийт эмч нартаа дахин баярын мэнд хүргээд, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөж, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс, нөр их хөдөлмөрт тань улам их амжилт хүсье.

 

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%