Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар өнөөдөр Австрали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангтр тэргүүтэй албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар хэлэхдээ ноён Элчин сайд Хөвсгөл аймагт хүрэлцэн ирж нүүр тулан уулзаж байгаад баяртай байна гээд 2017 оноос хойш түлэнхийн тусламж үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа бидний хамтын ажиллагаа улам өргөжиж цаашид тогтвортой ажиллахыг хүслээ.
Элчин сайд Жон Лангтр Интерпласт олон улсын байгууллагаараа дамжуулан жил бүр бичил төсөл шалгаруулж санхүүжүүлэх боломжтой байдаг талаар мэдээлэл өгч бидний зүгээс түлэнхийн тусламж үйлчилгээ, менежмент чиглэлээр үндэсний болон орон нутгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх талаар ажиллах болно. Мөн чухал тусламж бол зөвхөн түлэнхийн чиглэлээр биш мэс заслын чиглэлээр өргөжүүлж, дадлагажуулж, сургаж хамтарч ажиллах боломжтой. Энэ чиглэлээр хамтарч ажиллахад дөхөм болох үүднээс Интерпласт олон улсын байгууллага болон танай улсын эрүүл мэндийн яамны хооронд харилцан ойлголцолын санамж бичиг байгуулах саналыг дэвшүүлээд байгаа гэлээ.