Тус хурлаар долоон асуудал хэлэлцлээ.
Үүнд:
Өмнөговь аймгийн
газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх 2018 оны төлөвлөгөөг
хэлэлцэн баталлаа.
“Нью урбанизм”
ХХК-ийн гүйцэтгэж байгаа Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Шинэ суурьшлын
бүсийн 90 га талбайн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг тус компанийн
төлөөлөл болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас танилцуулж,
тус тодотголд тусгахаар Тэргүүлэгчдийн саналыг авлаа.
Өмнөговь аймгийн
хэмжээнд хэрэгжих Шинэ баг төслийг удирдан зохион байгуулах зөвлөлийн 2018 оны
ажлын төлөвлөгөөг, Шинэ баг төслийн хүрээнд шилдэг гудамж, орон сууц, ашгийн
бус баг хамт олныг шалгаруулах уралдааны болзлыг тус тус хэлэлцэн баталлаа.
Мөн Орон нутгийн
өмчийн тухай болон төрийн шагналд тодорхойлох, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн
Хурлын шагналаар шагнах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.