2018 оны 3-р сарын 21-ний аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар "Авто замын ашиглалтын талаар авах арга хэмээний тухай" тогтоол гаргасан.
Энэ тогтоолоор аймгийн хатуу хучилттай авто замын ашиглалтын түвшинг хэвийн байлгах, хамгаалах үүднээс "Могойн гол"ХК-аас Орхон аймгийн чиглэлд хүнд даацын машинаар нүүлс тээвэрлэхийг жил бүрийн 3-р сарын 25-аас 4-р сарын 25 мөн 10-р сарын 20-оос 11-р сарын 20-ны хооронд тус тус хориглосон. Уг өдрүүдийн үеэр газрын хөлдөлт болон гэсэлтийн үе байдаг тул хүнд даацын машинаар зам эвдэх тохиолдол эдбэг байдаг байна.
Мөн уг тогтоолд "Могойн гол"ХК-аас Орхон аймгийн чиглэлд нүүрс тээврийн үйлчилгээг "Хоймор нутгийн тээвэрчид" хоршоогоор гүйцэтгүүлэх талаар нүүрс худалдан авч буй компаниудтай тохиролцон гэрээндээ тусгаж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгожээ. Ингэснээр орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх мөн ажлын байр нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.