Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

АЙМГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ДАРХАН ХҮНС ХК, “ӨЕГ ГУРИЛ” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2018-03-26

Орон нутгийн бодлого тодорхойлох, шийдвэр гаргах дээд байгууллага болох ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын бодлого хяналтын хорооны Төлөөлөгчид Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-ууын үйл ажиллагаатай танилцаж, нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлынх нь талаар мэдээлэл авч, татвар төлөгч байгууллагуудын оршин тогтнох үндэс суурийг бэхжүүлэх, бодлогоор дэмжих, ажилчид албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа билээ. 
Тухайлбал аймгийн Аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга С.Насанбат, ИТХ-ын Тэргүүлэгч М.Жаргалсайхан, Г.Эрдэнэсүх, Б.Жавхлан, аймгийн ИТХ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн бодлого, хяналтын хорооны дарга, Төлөөлөгч Д.Элдэвсайхан нар өмнө нь энэ сарын 22-ны өдөр Дархан зангилааны ажил байдалтай газар дээр нь явж танилцсан бол энэ удаад /2018.03.23/ томоохон аж ахуй нэгж болох Дархан хүнс ХХК, Өег гурил ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
“Дархан Хүнс” ХК нь Дархан хотын Хүнсний Комбинатыг зах зээлийн эдийн засгийн нөхцөлд зохицуулан ажиллуулах шаардлагыг үндэслэн 1993 онд хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулах замаар үүссэн компани юм.
Тус компани нь хүнсний нэмэлт химийн бодис агуулаагүй эрүүл хүнсийг, эх орондоо бэлтгэсэн чанартай түүхий эд материалаар орос зайрмаг, талх, сүү, сүүн бүтээгдэхүүн, ааруул зэрэг 100 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн  үйлдвэрлэн орон нутгийн нийт зах зээлийн 70 гаруй хувийг дангаараа хангахын зэрэгцээ Сэлэнгэ, Орхон аймгийн зах зээлд нэвтрээд багагүй хугацаа өнгөрч байна. 
Нийт 100 гаруй иргэнийг ажлын байраар хангаж, жилдээ 3 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, орон нутгийн төсөвт 350-500 сая төгрөгийн татвар төлж, нийгмийн даатгалын санд сард 20 сая хүртэлх төгрөгийг тогтмол  төвлөрүүлж байгаа тухай мэдээллийг тус компаний гүйцэтгэх захирал Н.Ганбат өгөв. 
Урин дулаан цагт үйлдвэрлэл эрчимтэй нэмэгддэг бөгөөд зах зээлийн хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүйд хүрдэг учраас тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэн, сайжруулахаар төсөл боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 
Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд орон нутгийн ААНБ-ын үйл ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэн, үүний хүрээнд тус компаний бараа бүтээгдэхүүнийг төрийн байгууллагууд буюу сургууль, цэцэрлэгийн үдийн цайнд нийлүүлэх, мөн сүүн бүтээгдэхүүний түүхий эдийг малчдаас нийлүүлэх нэгдсэн цэг байгуулах газрыг нь шийдвэрлэх зэргээр дэмжлэг үзүүлэх боломжийг судлахаар тухай санал солилцлоо.
Мөн аймгийн удирдлагууд, ИТХ-ын Төлөөлөгчид үргэлжлүүлэн “Өег гурил” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.
“Өег гурил” ХХК нь Итали, Турк улсын орчин үеийн байгальд ээлтэй, дэвшилтэт технологи бүхий бүрэн автоматжсан хоногт 150 тонн үр тариа боловсруулах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна.  
Өнөөдрийн байдлаар “Өег” гурилын үйлдвэр нь монгол улсын гурилын зах зээлийн 30%-ийг дангаараа хангаж чадахуйц  томоохон үйлдвэрлэгч бөгөөд тус байгууллагад  хөдөлмөрийн бүх насны, төрөл бүрийн мэргэжилтэй 150 гаруй ажиллагсад хөдөлмөрлөж байна. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%