Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЕРӨНХИЙ САЙД УВС АЙМГИЙН АРД ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

2018-03-23

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Увс аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашдын зорилтын талаар товч танилцууллаа. Мөн иргэдийн санал хүсэлтийг амаар болон бичгээр хүлээн авч хариу өгч байна.

“Чингис” бондын 500 сая ам.долларын өрийг дарж, өрийн дарамтаас гарах боломж бүрдүүлсэн, эдийн засгийн уналтыг зогсоож чадсаныг тэрээр тэмдэглэв. “Хүнээр авч үзвэл 2016 онд эрчимт эмчилгээний тасагт байсан эдийн засгийг 2017 онд энгийн тасагт шилжүүлж, 2018 онд гэрт нь гаргана. 2020 он гэхэд ажилд нь оруулна” гэлээ.

Цаашид бүх шатанд сахилга, хариуцлага, ялангуяа санхүүгийн сахилга батыг дээд зэргээр сахиж, шударга бус, дэг журамгүй байдлыг таслан зогсооно гээд зөвхөн хуулийн хүрээнд, шударга ажиллахыг дарга нар, төрийн албан хаагчдаас шаардаж байгаагаа хэлэв.

Уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтаас шалтгаалж савладаг эдийн засагтай хол явахгүй. Иймээс хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлж, хос эдийн засагтай, улмаар олон тулгуурт эдийн засагтай болох ёстой гэв.

Засгийн газар иргэдээ эрүүл бие бялдартай, ажилтай орлоготой, ирээдүйдээ итгэлтэй байлгахын төлөө зүтгэнэ. Иргэд ч үүний төлөө хичээж ажиллахыг уриалав. Эрүүл хүнсээр хэрэгцээгээ бүрэн хангаж экспортлох, найдвартай эрчим хүчний сүлжээтэй, сайн замтай, газрын тос боловсруулах үйлдвэртэй, улс орнуудтай харилцах харилцаагаа сайжруулахыг зорьж байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэ жил болон 2019 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшинтэй уялдуулж нэмнэ. Өндөр настнууд, хүүхэд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ аль болох дэмжиж, шаардлагатай арга хэмжээг авч байх болно гэв.

50 ортой хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийн засвар, эмнэлгийн машин, тоног төхөөрөмж гэх мэтчилэн тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэнд аймгийн иргэд Ерөнхий сайдад талархал илэрхийлж байлаа.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%