2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдлаа.
   Хурлын үеэр пауэрлифтингийн тамирчин Дэлхийн аваргын хүрэл, Ази тивийн аваргын алтан медальт Ц.Отгондалайд МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасан тул ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар баяр хүргэн шагналыг гардуулан өглөө.  
   Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
   - Алдарт эхийн одонд уламжлах тухай
   - Нөхөн сонгууль товлон зарлах тухай, Аймгийн сонгуулийн хороо байгуулах тухай
   - Шагнал бий болгох тухай
   - 2017 оны эрүүгийн хэв журмын нөхцөл байдлын тухай
   - Журам батлах тухай
   - Халдварт өвчний эрт илрүүлгийн явц үр дүн, цаашид салбар дундын түншлэлийн хүрээнд              
     хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө батлах тухай
   - Ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө батлах тухай
   - Санал эс дэмжих тухай
   - Дүрэм шинэчлэн батлах тухай
   - "Хоймор нутгийн чулуу" ХХК-ны ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай
   - Төрийн дээд одон медалиар шагнуулах тухай
   - Орон нутгийн нийтийн тээврийн тулгамдаж буй асуудлын тухай
   - Орон нутгийн авто зам ашиглалтын талаар авах арга хэмжээний тухай
   - Ажлын хэсэг байгуулж түр журам батлах тухай
   - "Шинэ мөрөн" худалдааны төв ОНӨКомпанийн дүрэм шинэчлэн батлах тухай 
							
							
														
            