Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн байгууллага /аймгийн ИТХ, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Татварын хэлтэс, Тагнуулын хэлтэс, Гадаадын иргэн харъяатын алба, Мөрөн сумын ГХУСАЗСЗ/-ууд Мөрөн суманд үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа.
Төр сүм хийдийн харилцааг зохицуулах тухай хуулинд шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг аймгийн ИТХ олгоно гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 15 байгууллага шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө аваад байна. Байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, зөвлөн туслах ажлыг зохион байгуулахад шашны байгууллагууд нь хэвийн ажиллаж байгаа бөгөөд хууль тогтоомж зөрчсөн, ноцтой зөрчил байхгүй байна. Зарим байгууллагуудад эрүүл ахуйн стандарт, галын аюулгүй байдлыг хангах, 0-18 насны хүүхдийн судалгааг маш сайн гаргаж, холбогдох байгууллагуудад ирүүлж байх талаар зөвлөмжийг өгч ажилласан байна.