Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

Нүүрстэйн ордны асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

2018-03-16

Сүүлийн үед Бүрэнтогтох сумын нутагт байрлах Нүүрстэйн аманд уул уурхайн ашиглалтын лиценз олгогдсонтой холбоотойгоор хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд иргэдийн дунд бухимдал үүсгэсэн асуудал үүсээд байсан. Хөвсгөл телевиз болон фэйсбүүк хуудсаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, аймгийн засаг дарга Л.Ганболд болон засаг дарга асан Л.Цэрэнжав, ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар нар албан тушаал, эрх мэдлээ ашиглан хувийн компанид зарсан, худалдсан мэтээр мэдээлэл тодорхой давтамжтайгаар цацагдсан юм. Тэгвэл олон нийтийн дунд үүсээд байсан энэхүү асуудлаар Аймгийн ИТХ-ын "Иргэний танхим"-д өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг байлцуулан хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар, Австралийн хөрөнгө оруулалттай "Аспайр майнинг" компаны гүйцэтгэх захирал Ганбат, ерөнхий геологич Барсболд болон холбогдох албаны хүмүүс байлцан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад тодорхой мэдээллийг өглөө. Тус Нүүрстэйн амны ордын хайгуулын лиценз нь 2008 оны 4 сард тухайн үеийн Ашигт малтмалын газрын дарга Болдын гарын үсэгтэйгээр "Гурван талст" компанид олгогдсон бөгөөд Аспайр майнинг компани холбогдох хуулийн дагуу тус компаниас шилжүүлж авсан талаар тус компаны гүйцэтгэх захирал Ганбат болон ерөнхий геологич Барсболд нар мэдээлэл өглөө. Мөн олон нийтийн дунд эх сурвалж нь тодорхойгүй, гүтгэлгийн шинжтэй, нэг талыг барьсан, олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн мэдээлэл цацаж байгаад харамсаж буйгаа илэрхийлээд тус компаны үйл ажиллагаа нь Монгол улсын холбогдох хуулийн хүрээнд явагдаж байгаа бөгөөд иргэд олон нийтэд цаашид ч үйл ажиллагааныхаа талаар нээлттэй дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллана гэдгээ илэрхийллээ. 
Аймгийн ИТХ-ын дарга Л.Төмөрбаатар өөрийнх нь талаар болон аймгийн удирдлагууд, улсын их хурлын зарим гишүүдийг хамруулан нийгэмд тараагдаж буй гүтгэлгийн шинжтэй мэдээллээ цаашид зогсоохыг шаардаж буй бөгөөд тус ордтой холбоотой лиценз нь түүнийг аймгийн ИТХ-ын даргын албан тушаалд очихоос өмнө буюу 2008 онд олгогдсон, мөн түүний ах болох аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжав ч мөн тухайн үед томилогдоогүй байсан гэдгийг хариуцлагатайгаар мэдэж байна, аймгийн ИТХ-ын зүгээс уул уурхайн хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг дэмжсэн ямар нэгэн шийдвэрийг огт гаргаагүй талаар мэдээллээ. 
Мөн түүний албан тушаалын нэр хүнд, гэр бүл, өмнө ажиллаж байсан аж ахуйн нэгжийг оролцуулсан гүтгэлгийг зориудаар нийгэмд болон олон нийтийн дунд тарааж буй зарим этгээдэд холбогдох хариуцлага тооцуулахаар хуулийн байгууллагад хандаж нэр төрөө сэргээлгэх хүсэлтийг гаргаад байгаагаа хэллээ. 
Тэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цаашид албан ёсны баталгаат эх сурвалжаас мэдээлэл авч байх, бусдын нэр төрд халдсан, баримт нотолгоогүй мэдээллийг олон нийтэд цацахгүй байхыг хүслээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%