Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР БОЛНО.

2018-03-14

    Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2018 оны А/52 дугаар тушаалаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын нээлттэй хаалганы өдрийг 2018 оны 03 сарын 14-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ ажлыг Хөвсгөл аймгийн хэмжээнд зохион байгуулж эхлээд байна. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын бодлого, салбарын хүрээнд шинээр болон шинэчлэн батлагдсан эрх зүйн актууд, шинэ техник технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах, байгалийн нөөц баялгийг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх зохицуулалтын талаар иргэдийн мэдвэл зохих асуудал, хүртэх боломж, оролцоо, үр өгөөжийн талаар, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын аялагч жуулчдад үзүүлэх үйлчилгээ чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг хүргэх аж.

     2018 оны 3 сарын 19-нд Байгаль орчны салбарын байгууллагууд нэг цэгээс Шадар ван Чингүнжавын талбайд иргэд, олон нийтэд хүрч үйлчилнэ. Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч БОАЖЯаманд хүргүүлж ажиллах юм байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6081
4600 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%