"Дэлгэрмөрөн-Шишхэд" голын сав газрын захиргаа болон “Нутгийн шийдэл сан” ТББ-тай хамтран “Жорлонгоо өөрчилье” сургалтыг 2018 оны 3-р сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн ЗДТГазрын Соёмбо танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтанд хөдөө орон нутаг, аймгийн төв, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийн нийт 165 хүн хамрагдаж байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд тустай эко жорлонгийн талаар мэдээлэл сонсож, багуудад хуваагдан жорлонгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж давуу тал боломжоо тодорхойлж, жорлонгоо өөрчлөх шалтгаан нөхцөлийг тодорхойлж, технологийг ойлгож цааш нь дэлгэрүүлэх хүсэл тэмүүлэлтэй болж хийх ажлын төлөвлөгөө гаргаж ажиллалаа. Мөн сургалтын үеэр Дундговь аймгийн Гурвансайхан сумын эко сум болох зорилт тавин ажиллаж амжилттай хэрэгжүүлсэн ажлын туршлага, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч сургалтанд хамрагдагчдад жорлонгоо өөрчлөх хүсэл эрмэлзэх төрүүллээ.