Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

ЭР ЦЭРГИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН МАНАЙ АЙМАГТ ЯВАГДАХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД

2018-03-14

   Энэ жилийн хувьд Баруун хилийн тулгаралтын 70 жилийн ой, Рашаант сумын уугуул Жасрангийн Цэрэнгийн 110 жилийн ой тус тус тохиож байна. Ж.Цэрэн нь тухайн үеийн Халх голын \1936-1938 он\ дайны жилүүдэд МУ-ын Жанжин штабын даргаар ажиллаж байсан. Ж.Цэрэн түүхийн улбаагаар хэлмэгдэж, дараа нь цагаатсан. Цэргийн баяртай холбоотой явагдаж байгаа бүх арга хэмжээнүүд Ж.Цэрэнгийн нэрэмжит болон явагдаж байгаагаараа бас онцлогтой юм. Бүтэн жилийн турш Ж.Цэрэнг алдаршуулах, гавьяат үйлсийг нь мөнхжүүлэх, хүүхэд, залуучуудад таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулна гэж аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Д.Бямбацогт хэллээ.

   Манай аймгийн хэмжээнд 7 ахмад дайчич бий. Мөрөн суманд 2, Цагаан-Уул суманд 2, Эрдэнэбулган, Тариалан сумдад тус бүр 1, Хатгал тосгонд 1 ахмад дайчид амьдарч байна. Сумдад байгаа ахмад дайчдыг тухайн сумын удирдлагууд, Мөрөн суманд  амьдарч буй ахмад дайчдыг Мөрөн сум, аймгийн Удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх аж. Цэргийн баярын арга хэмжээ энэ сарын 5-ны өдрөөс эхлэн зохион байгуулагдаж эхлэх бөгөөд өмнөх жилүүдийг бодвол спортын уралдаан тэмцээний төрөл, тоо нь нэмэгдэн багуудын ур чадвар дээшлэн, залуужсан онцлогтой байна. 3-р сарын 15-нд Марш тактикийн тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. 

    Мөн сарын 17-нд 15,19 цагаас аймгийн Хөгжимт драмын театрт Хилийн цэргийн Дуу бүжгийн чуулгын дуучин МУГЖ П.Ганчимэг,  улсын филармоний гоцлол дуучин С.Баттулга нарын  концерт тоглогдоно.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6082
4601 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%