Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

БАЙГАЛЬ ОРЧИН , ЭКОЛОГИЙН БОДЛОГО ХЯНАЛТЫН ХОРОО АГААРЫН БОХИРДЛООС ХАМГААЛАХ ТАЛААР ХИЙЖ БУЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ

2018-03-13

        Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс 2018 оны 1 дүгээр улиралд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Байгаль орчин, экологийн бодлого хяналтын хороо /2018.03.06/ аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын  газарт ажиллаж, агаарын бохирдлоос хамгаалах талаар зохион байгуулж буй ажилтай танилцаж, дүгнэлт гаргалаа. 
  Хуралд тус хорооны дарга П.Юра, гишүүн Н.Батсайхан, С.Ганзориг, Н.Лхагвасүрэн болон БОАЖГ-ын дарга П.Энх-Амгалан, холбогдох мэргэжилтнүүд оролцов. 
Төлөөлөгчид Дархан-Уул аймгийн агаарын бохирдлоос хамгаалах талаар зохион байгуулж буй ажилтай танилцах үеэрээ шинэ Дарханы агаарын бохирдолд нөлөөлж буй гол хэсэг болох  Дархан сумын 15 дугаар баг, 8 дугаар багуудад нүүрсний хэрэглээнд анхаарал хандуулах , агаарын бохирдлоос хамгаалах асуудлаар хамтарсан зөвлөгөөн зохион байгуулах, агаарын бохирдлоос хамгаалах чиглэлээр дорвитой ажил санаачлан хэрэгжүүлэх зэрэг саналуудыг гаргасан бөгөөд уг асуудлаар дүгнэлт гаргаж, аймгийн ИТХ-ын даргад танилцуулах юм.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%