Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Хөвсгөл АЙМГИЙН ИТХ-ЫН ЦАХИМ ХУУДАС

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг

2017 онд ДСЦТС ХК Төв аймагт 756 сая төгрөгийн засвар шинэчлэлтийн ажил хийсэн

2018-03-12

         ДСЦТС ХК-ийн төлөөллүүд Төв аймгийн удирдагууд, тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа түгээх сүлжээ компаниудын удирдлагуудтай /2018.03.06/ уулзалт хийлээ. Төв аймагт ДСЦТС ХК, УБЦТС ТӨХК, ЭБЦТС ТӨХК зэрэг 5 түгээх сүлжээ компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс дээрх компаниудын төлөөллүүдийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулж тус аймаг эрчим хүчний чиглэлээр тулгамдсан асуудлаа ярилцан шийдэл хайлаа.

         ДСЦТС ХК өнгөрсөн онд их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээгээр 12 ажлыг 756 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Сүүлийн 7 жилийн хугацаанд тус аймгийн 6 суманд 32,9 тэрбум төгрөгийн өртөг бүхий засвар шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ингэснээр тус аймгийн шугам тоноглолын 35 % нь шинэчлэгдээд байгааг танилцууллаа.

          Харин энэ онд Заамар сумын Хайлаас багт 420 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ суурьшлын бүсэд цахилгаан хангамж холбох, ухаалаг тоолуурын сүлжээнд холбох ажил хийгдэхээр төлөвлөж байгаа юм. Уулзалтын үр дүнд цаашид Төв аймаг болон түгээх сүлжээ компаниуд сар бүрийн тайлан мэдээллээ хуваалцаж, шинэ суурьшлын бүсэд хичнээн айл өрх шинээр цахилгаанд холбогдох шаардлагатай байгаа болон аль сумын шугам тоноглолыг шинэчлэх шаардлагатай байгаа зэрэг мэдээллүүдээ эрэмбэлж солилцож байхаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%